Хэн онлайн байна
Манайд 2 зочид онлайн
Санал асуулга
Санкт-Петербург хотод сурч буй оюутан таны хувьд сурах орчин хэр бүрдэж байна? Сэтгэл ханамж хэр байна?
 
Чат
Сообщения чата
E-Mail
Имя
Powered by AChat © 2009 Adeptus
Статистик
Гишүүд : 105
Мэдээлэл : 117
Вэб холбоос : 9
Мэдээллийг Үзсэн Тоо : 15848
Нэвтрэх цонх

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Их үзсэн мэдээлэл

Талархал

Талархал

2012 оны 5-р сарын 1-ны өдөр ОХУ –ын  Санкт-Петербург хотод 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Орхон аймгийн Мажаа ХХК –ий Мажаа эмнэлгийн хамт олноос Санкт-Петербург хотын Монгол оюутны холбооны бодлого чиглэл, үйл ажиллаагааг дэмжиж 10000 рублийн мөнгөн хандив олголоо.

Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш тус хотод сурч буй оюутан залуусдаа үргэлж тусалж, бид бүхнийг дэмжсээр ирсэн тус байгууллагын хамт олон, ерөнхий захирал Б.Мягмарсүрэн эгчдээ СПбМОХ-с талархаж явдгаа илэрхийлье!

Танай хамт олны цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!  

СПбМОХ

 

/Нэгдсэн дүн/

Хаврын баяр спортын III бага наадам

/Нэгдсэн дүн/ 

            Оюутан залуус та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

            СПбМОХ-ын зүгээс “Хаврын баяр” Спортын бага наадмыг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. 4-р сарын 22-нд «Хөл бөмбөг»-н тэмцээнээр салхиа хагалсан наадам маань 4-р сарын 25-нд шатрын тэмцээнээр үргэлжилж, 5-р сарын 1-нд Сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнээр өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргалаа.

  1. 1.Хөл бөмбөг:

Дэлгэрэнгүй...

 

Гомбосүрэнгийн Ганбаатарын уран бүтээлээс...

Римский- Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Гомбосүрэнгийн Ганбаатарын уран бүтээлээс...

 

Сүүлд шинэчлэгдсэн (2012 оны 4-р сарын 29, Ням гариг, 22:42)

 

Энхнарандаа баяр хүргэе!!!

ankaП.И.Чайковскийн алдарт Евгений Онегин дуурьт Монгол Татьянаг  гайхамшигтайгаар бүтээсэн Энхнарандаа баяр хүргэе!!!  

     Санкт-Петербург хотын Римский- Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд  сургуулийн оюутан Баасансүрэнгийн Энхнаран 2012.04.26-нд суут хөгжмийн  зохиолч П.И.Чайковскийн алдарт Евгений Онегин дуурьт гол дүрийг амжилттай  бүтээлээ. Сургуулийнхаа түүхэнд анхны гадаад Татьяна болж тэр тусмаа Монгол  Татьянаг гайхамшигтайгаар бүтээсэн Энхнарандаа баяр хүргээд, цаашдын уран  бүтээлд нь өндрөөс өндөрт амжилт хүсье.

Бороон дуслаар сэтгэлээ ариусгаж

Бусдын зурхийг хайраараа бүлээсгэж

Монголынхоо тугийг дэлхийд мандуулж

Мөрөөдлийнхөө салхийг дуугаараа уярааж яваарай!!!

Сүүлд шинэчлэгдсэн (2012 оны 4-р сарын 29, Ням гариг, 22:44)

 

Тоглолтын хуваарь

  1. 1. С3-С4 эр  
  2. 2.С1-С2 эр 
  3. 3.А1-А2 эр
  4. 4.B1-B2 эр

Сүүлд шинэчлэгдсэн (2012 оны 4-р сарын 27, Баасан гариг, 19:35)

Дэлгэрэнгүй...